CHristian GOspel Mission

Зөвхөн Бурханы Хүсэл ба эрх мэдлээр өргөжсөн сайн мэдээний түүх

Христийн Шашны Авралын Зарын Холбооны ерөнхийлөгч Чон Мён Сок нь 5 наснаасаа эхлэн зөвхөн Есүс Христийг өөрийн амьдралын замаа болгож Бурханы өмнө туйлын амьдралаар амьдарч ирсэн бөгөөд 1978 оноос эхлэн дэлхий дахинд шинэ цаг үеийн авралын зарыг тарааж эхэлсэн бөгөөд өнөөдрийн өдрийг хүртэл орчин нөхцөл, хавчлагыг үл хамааран Бурханы сургаалыг дамжуулсаар байгаа билээ.

Есүс Христ айлдахдаа Би хуучин сургаалыг хэрэгжихгүй болгохоор ирсэн юм биш харин биелүүлэхээр ирсэн гэсэн бөгөөд хуучин гэрээний сургаалаас өөр түвшний номлолыг дамжуулсан. Түүнчлэн шинэ цаг үе ирвэл сургаал ч мөн цаг үеэ дагаад түвшнээ ахиулдаг. Энэ цаг үед хүн төрөлхтөнд болон шашны мөчлөгт зохистой, Бурханы хүсэл доторх цаг үеийн сургаалыг пастор Чон Мён Сок дамжуулахын төлөө амиа дайчлан амьдарч ирсэн. Түүгээр дамжуулан Бурхан ба Есүс өгсөн номлолын сургаал 10,000, сургаалт үгс 70,000 давах бөгөөд өнөөдрийг хүртэл Бурханы сургаалыг дамжуулсаар байна.

Вольмёндун Байгалийн Ариун Ордон бол Бурханы ариун гэр юм. Байгалийн ариун ордон нь Бурхан ба Есүс Христтэй хамт туулсан түүхүүд, ариун утга агуулгыг ойлгон мэдэрч хэрэглэгдэх ёстой ариун газар юм. Бүхнийг Чадагч Бурхан ба Ариун Хүү энэ газрын санааг илчлэлтээр өгсөн тул эндхийн чулуу, мод бүр гүн гүнзгий, нууцлаг түүхийг агуулдаг. Тэр түүхүүдийг сонссоныхоо дараа сэтгэл тань хөдөлж, гүн гүнзгий мэдрэмж төрнө.

Та Бурханы цаг үеийн амьд сургаалыг сонсож, өөрийг тань Бурхан бүтээсэн утга учрыг өөрөө олж илрүүлэх гайхамшигтай амьдралын замд хүрэхэд тань бид тусалъя.